Үйлчилгээний нөхцөл

Нийтлэг үндэслэл 
1.1 “Файнд Кар ХХК” нь findcar.mn веб сайтыг эзэмших бөгөөд сайтын үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
1.2 findcar.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. findcar.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
1.3. findcar.mn сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд findcar.mn-ий үйлчилгээг авах эрхгүй болно.
1.4. “Файнд Кар” ХХК нь интернет хэрэглэгчдэд эдгээр нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
1.5. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. “Файнд Кар” ХХК нь зар байршуулах худалдаа болон түрээсийн платформоор л хангадаг болно.

II.  Талуудын эрх үүрэг
2.1 Вэбсайтад байршуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно.
2.2  Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагыг дангаар үүрнэ.
2.3  Энэхүү нөхцөлийг зөрчсөн зарыг “Файнд кар” ХХК цуцлах, буцаах болон устгах эрхтэй.
2.4  Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Холбоо барих хэсгийн санал хүсэлт илгээх” хэсгээр дамжуулан илэрхийлэх боломжтой. Санал гомдлыг ажлын 7 хоногийн дотор танилцаж хариу өгнө.
2.5 “Файнд Кар” ХХК нь хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг хэрэглэгчээс шаардах эрхтэй.
2.6 Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг “Файнд Кар” ХХК хариуцахгүй болно. 

III. Гишүүнчлэл үүсгэх журам
3.1 Хэрэглэгч нь вэбсайтад өөрийн мэдээллийг бөглөж сайтын  гишүүн болно.
3.2 Гишүүн болсон хэрэглэгч өөрийн үүсгэсэн аккаунт хаяг, нууц үгээрээ сайтад нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.
3.3 Хэрэглэгч сайтын гишүүнчлэлийн 2 төрлөөс өөрийн хүссэн багц сонгосноор илүү давуу эрх эдлэх болно.

  • Dealership – гишүүнчлэлтэй хэрэглэгч өөрийн машин бүртгэлийг хийх боломжтой. Автомашин худалдаа эрхлэдэг хүмүүст илүү тохиромжтой. 
  • Auction – гишүүнчлэлтэй хэрэглэгч өөрийн машин бүртгэлээ хийх боломжтой. Дуудлага худалдаанд хүсэлт өгөх эрх.
3.4 Гишүүнчлэл аваагүй хэрэглэгч алтан зар болон онцгой, үнэгүй гэсэн төрлөөс сонгож зар нийтлэх боломжтой.
  • Алтан зар – Сайтын  эхэнд байрлана
  • Онцгой зар – Вэбсайтын 2-догч эрэмбэ
  • Энгийн зар – Энгийн он сарын дарааллаар нийтлэгдэнэ.
IY.  Баннер, зар сурталчилгаа байршуулах журам
4.1 Нүүр хуудас, төрөл машины марк дунд байрлах боломжтой.
4.2 Баннер, зар сурталчилгаа нь дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. 
  • Өгөгдсөн баннерын хэмжээнд тааруулж эх бэлтгэлээ бэлдэх.
  • Чанартай зураг, файл ашиглах
Y. Зарын шалган нийтлэх журам
5.1 Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд хаагдана.
5.2 Зарын эзэн нь өөрийн зарлаж буй зарын дэлгэрэнгүйг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл  орсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан засах үүрэгтэй.
5.3 Зар оруулахад дараах зүйлсийг хориглоно:
  • Нэг хаягаас ижил олон зар нийтлэх;
  • Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж зар оруулах;
  • Зарын гарчиг, утга агуулга нь зарын төрөлд тохирохгүй байх;
  • Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах;
  • Зар нийтлэхдээ өөр бусад сайтын холбоос (линк)оруулах; 
  • Зар нь сайтын админаар дамжин хянагдаж, шаардлага хангасан бол нийтлэгдэнэ.
5.4 Зарыг дараах шалтгаануудаар устгана.
Компани нь хэрэглэгчийн нийтэлсэн зарыг доорх шалтгаанаар устгах эрхтэй.
  • Тухайн хэрэглэгчид нийтлэгдсэн бараа, үйлчилгээтэй нь ижил төстэй зар байх
  • Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих
  • Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх
  • Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх
  • Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернет хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх
  • Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх
  • Зургийн чанар муу байх
  • Тухайн зарын төрөлд үл таарах
  • Бусад хэрэглэгчдийн сурталчлах эрх зөрчигдсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.