Нийтлэг үндэслэл
1.1 “Файнд Кар ХХК” нь findcar.mn веб сайтыг эзэмших бөгөөд сайтын үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
1.2 findcar.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. findcar.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
1.3. findcar.mn сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд findcar.mn-ий үйлчилгээг авах эрхгүй болно.
1.4. “Файнд Кар” ХХК нь интернет хэрэглэгчдэд эдгээр нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
1.5. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. “Файнд Кар” ХХК нь зар байршуулах худалдаа болон түрээсийн платформоор л хангадаг болно.
II. Талуудын эрх үүрэг
2.1 Вэбсайтад байршуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно.
2.2 Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагыг дангаар үүрнэ.
2.3 Энэхүү нөхцөлийг зөрчсөн зарыг “Файнд кар” ХХК цуцлах, буцаах болон устгах эрхтэй.
2.4 Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Холбоо барих хэсгийн санал хүсэлт илгээх” хэсгээр дамжуулан илэрхийлэх боломжтой. Санал гомдлыг ажлын 7 хоногийн дотор танилцаж хариу өгнө.
2.5 “Файнд Кар” ХХК нь хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг хэрэглэгчээс шаардах эрхтэй.
2.6 Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг “Файнд Кар” ХХК хариуцахгүй болно.
III. Гишүүнчлэл үүсгэх журам
3.1 Хэрэглэгч нь вэбсайтад өөрийн мэдээллийг бөглөж сайтын гишүүн болно.
3.2 Гишүүн болсон хэрэглэгч өөрийн үүсгэсэн аккаунт хаяг, нууц үгээрээ сайтад нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.
3.3 Хэрэглэгч сайтын гишүүнчлэлийн 2 төрлөөс өөрийн хүссэн багц сонгосноор илүү давуу эрх эдлэх болно.
5.4 Зарыг дараах шалтгаануудаар устгана.
Компани нь хэрэглэгчийн нийтэлсэн зарыг доорх шалтгаанаар устгах эрхтэй.